Байгаль орчны асуудлаар хэлэлцэх хурлыг Монгол Улсад хийхээр товлосон байна

2014 оны 4 сарын 03

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Байнгын төлөөлөгчдийн хорооны 126 дугаар нээлттэй хуралдаан өнгөрсөн сарын сүүлчээр Кени Улсын Найроби хотноо болж өндөрлөлөө. Хуралдаанд  НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Аким Штайнер тайлан тавьж, хэлэлцүүлэв.

 

Тэрээр НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр нь тогтвортой хөгжлийн зорилтуудыг тодорхойлох үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгааг онцлоод Байгаль орчны ассамблейн / UNEP/ үйл ажиллагаанд оролцож, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн оролцогчдод талархал илэрхийлсэн байна. Мөн хуралдаанаар 2012-2013 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн байдлыг хэлэлцэж 2014-2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийн төлөвлөлтийг сонслоо.  Хуралдаан хамтран ажиллаж байгаа байгууллагуудын оролцоо, шинжлэх ухаан-бодлогын асуудлаархи харилцан уялдаа, мэдээллийн хүртээмж, усны чанар, экосистемийн үйлчилгээ, биологийн олон янз байдал, химийн бодис, хог хаягдлын асуудал зэрэг сэдвээр дөрвөн өдөр үргэлжилж, дугуй ширээний хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Уг хуралд манай улсаас БОНХЯ-ны Гадаад, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Батболд оролцсон юм. Хуралдаанаас 2014 оны 9 дүгээр сард  Ази Номхон далайн Дэд бүс нутаг хоорондын Байгаль орчны асуудлаархи Бодлогын 11 дүгээр зөвлөлдөх уулзалтыг Монгол Улсад хийхээр товлосон байна. Энэхүү уулзалтад Дэд бүс нутаг тус бүрийг даргалагч орны төлөөлөл болох Байгаль орчны асуудал хариуцсан сайд,Засгийн газар хоорондын төлөөллүүд, НҮБ-ын байгууллагуудын төлөөлөгчид оролцдог ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1091
0 эможи
keyboard_arrow_up