Монголын залуучуудын түүхэн бүтээлүүдийг унших боломжтой боллоо
Монголын залуучуудыг дэлхийн номын өргөөнд үлдэх мөртэй болгох хүндэт үүргийг биелүүлэх ажил боллоо. Монголын залуучуудын байгууллагын түүхийг өгүүлсэн I, II, III, IV боть номыг АНУ-ын Вашингтон хот дахь дэлхийн хамгийн алдартай номын өргөө болох Конгрессийн номын санд хадгаллаа.
Энэхүү хүндэт үүргийг МХЗЭ-ийн ахмад ажилтан О.Батсайхан өнгөрсөн хоёрдугаар сарын 5-ны өдөр гүйцэтгэж номуудыг хүндэтгэлтэйгээр хүлээлгэн өгсөн байна. Мөн 2012 онд Монголын залуучуудын байгууллагын 90 жилийн ойд зориулан гаргасан “Үлдэх мөртэй залуу нас” гэрэл зургийн цомгийг гардуулж байсан юм.
Монголын залуучуудыг дэлхийн номын өргөөнд үлдэх мөртэй болгох хүндэт үүргийг биелүүлсэн эвлэлийн ахмад ажилтан О.Батсайханд МЗХ-ны Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат Монголын залуучуудын нэрийн өмнөөс талархаж буйгаа илэрхийлсэн юм. Дээрх алдарт номын сангийн талаар товч өгүүлэхэд АНУ-ын нийслэлийг Вашингтон руу шилжүүлэхтэй холбоотой хуулийг АНУ-ын ерөнхийлөгч Жон Адамс (John Adams) батлажээ.
Монголын залуучуудын байгууллагын түүхийг өгүүлсэн I, II, III, IV боть номыг АНУ-ын Вашингтон хот дахь дэлхийн хамгийн алдартай номын өргөө болох Конгрессийн номын санд хадгаллаа. Энэхүү хүндэт үүргийг МХЗЭ-ийн ахмад ажилтан О.Батсайхан өнгөрсөн хоёрдугаар сарын 5-ны өдөр гүйцэтгэж номуудыг хүндэтгэлтэйгээр хүлээлгэн өгсөн байна. Мөн 2012 онд Монголын залуучуудын байгууллагын 90 жилийн ойд зориулан гаргасан “Үлдэх мөртэй залуу нас” гэрэл зургийн цомгийг гардуулж байсан юм.