Ерөнхий сайдыг огцруулахад 18 гишүүн нэмж гарын үсгээ зурсан гэв
2014 оны 10 сарын 23
УИХ-ын гишүүн М.Зоригт өчигдөр “2 дугаар суваг” телевизийн ярилцлагад орохдоо Ерөнхий сайдыг огцруулахаар санал өгсөн 28 гишүүнээс гадна цэвэр өөрийн санаачилга, нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлийн дэмжлэгээр 18 гишүүнээр гарын үсэг зуруулсан гэж ярьжээ.УИХ-ын гишүүн М.Зоригтын хэлж байгаа хэрэв үнэн бол өмнөх 28, дараагийн 18, нийтдээ 46 гишүүн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах саналд нэгдэж байна гэсэн үг. Энэ нь УИХ-ын 76 гишүүний олонхи юм. Хуулиар Ерөнхий сайдыг УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар томилж, чөлөөлнө гэж заажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
10618
0 эможи