Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нарын гэрээ хавсралттай байсан гэв үү

2014 оны 10 сарын 22

АН-ын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын байгуулсан гэрээний зарим заалтууд АН-ын томчуудын дургүйг илт хүргээд байгаа. Энэ тухайд Ардын баатар Э.Бат-Үүл ихэд эгдүйцэн хүлээж авснаа илэрхийлж удаа дараа эсэргүүцлээ илэрхийлж, АН-ын даргыг огцруулахын тулд чадах бүхнээ хийнэ хэмээж байна. Тэгвэл хоёр намын даргын байгуулсан гэрээ хавсралттай байсан тухай яриа гарч эхлэв. Тэрхүү гэрээний хавсралтад 2016 оны УИХ, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль хүртэлх хугацаанд дараахь зүйлүүдийг баримтлан ажиллана гэж заажээ.
Үүнд нь, МАН-ыг задлах, энэ талаар хамтран ажиллаж үр дүнд хүрэх, Ерөнхий сайдыг огцруулахгүй байх талаар нэгдсэн байр суурьтай байж тууштай хамгаалах, МАХН-ын удирдлагуудыг гэмт хэрэгт холбогдуулан шалгахгүй, аливаа хэлбэрээр бүрэн хамгаалах, УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээс хамааран Монгол Улсын Ерөнхийлөгчийн  2017 оны сонгуульд эвсэл болж оролцох хэмээн тусгасан гэнэ. Гэвч энэ мэдээллийг одоогоор бодитой гэж баталж чадаагүй бөгөөд эвлүүлэг гэх нэгэн ч бий гэв

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10545
0 эможи
keyboard_arrow_up