Ерөнхий сайд эрхэм хотын даргад их л гомдсон бололтой
2014 оны 10 сарын 21
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн бямба гарагт МАХН-ын дарга Н.Энхбаяртай 2024 он хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулсан. Ерөнхий сайдын мэдэгдснээр өнгөрсөн дөрөвдүгээр сард МАХН гэрээгээ шинэчлэн байгуулах хүсэлт тавьсан аж. Үүний дагуу тавдугаар сард АН-ын гүйцэтгэх зөвлөл хуралдаж гэрээ шинэчлэн байгуулахыг зөвшөөрсөн байна.
Харин Ерөнхий сайдыг МАХН-тай гэрээ байгуулсны дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Ерөнхий сайдыг ийм шийдвэр гаргасанд цочирдсон гэдгээ хэлж, уг гэрээг эсэргүүцэж байгаагаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдсэн юм. Түүнчлэн уг гэрээнд заасан зарим заалтуудыг нийслэлд хэрэгжүүлэхгүй гэдгээ ч хэлсэн.
Нам нэгт нөхдийн маргаан ийнхүү ил цагаандаа гарч, олны анхаарлын төвд аль хэдийнээ орсон. Харин Засгийн газраа авч үлдэхийн тулд жижиг намуудтай нэгдэх замыг сонгосон Ерөнхий сайд эрхэм хотын даргад их л гомдсон бололтой. Тэрээр энэ талаараа өөрийн цахим хуудаснаа ингэж бичжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
10522
0 эможи