Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг маргааш хэлэлцэнэ
2014 оны 10 сарын 21
Ерөнхий сайдыг огцруулах эсэх тухай асуудлыг маргааш УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд байна. Хуульд зааснаар огцруулах хуулийн төслийг өргөн мэдүүлсэн өдрөөс хойш долоо хоногт багтаан холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, дараагийн долоо хоногт багтаан УИХ асуудлыг хэлэлцэж эцсийн шийдвэр гаргах ёстой.
Мөн Засгийн газрын шинэ сайд нарыг томилох асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан байсан. Завсарлагын хугацаа дуусч шинэ сайд нарыг томилох асуудлыг энэ долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцэх юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
10508
0 эможи