АН-ын гишүүд, дэмжигчид Н.Алтанхуягийн ганцаарчилсан тоглолтын талаар мэдээлэл хийнэ
2014 оны 10 сарын 21
Монгол Улсын Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяртай өнгөрсөн амралтын өдөр 2024 он хүртэл хамтран ажиллах гэрээг байгуулсан юм. Энэхүү гэрээг АН-ын гишүүд дэмжигчид эсэргүүцэж байгаа. Энэ асуудлаар өчигдөр Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн АН-ын нарийн бичгийн дарга П.Нүрзэд нар мэдэгдэл хийж Ерөнхий сайд Н.Алтанхуягт хариуцлага тооцно хэмээн мэдэгдсэн билээ.Тэгвэл өнөөдөр 12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд АН-ын гишүүд, дэмжигчдийн холбооноос Засгийн газрын асуудлаар мэдээлэл хийх юм байна. АН-ын даргын МАХН-ын даргатай хамтарч ажиллах энэхүү гэрээ нэлээд асуудал дагуулах нь ойлгомжтой боллоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
10437
0 эможи