Д.Тэрбишдагва Шадар сайдын суудлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ

2014 оны 10 сарын 17

МАХН-ын бага чуулган өчигдөр  эхэлсэн ч  тодорхой шийдэлд хүрэлгүй хойшилж өнөөдөр үргэжлүүлэн хуралдаж байна.

 Тус хуралд 100 гаруй гишүүд, намын удирдлагууд болон хэдхэн хоногийн өмнө эх орондоо ирээд буй намын дарга  Н.Энхбаяр оролцож байгаа аж.

Энэ бага чуулганаар УИХ-ын гишүүд, Засгийн газрын танхимд  орж ажилласан гишүүдийнхээ тайланг сонсож, шинээр томилох сайд нарын талаар хэлэлцэж, их чуулганы товыг зарлах юм байна. Тиймээс асуудал нэлээд ширүүхэн байгаа өрнөж байгаа бололтой. Ямартай ч УИХ-д даргад Засгийн газрын шинэ бүрэлдэхүүний нэрсийг өргөн барихад эвслийнхний санал ороогүй байна.

Гэхдээ УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай хэлэлцэн, гишүүдийн 87.7 хувийн саналаар дөнгөж сая баталлаа. Ингэхдээ Сангийн сайд Ч.Улааныг чөлөөлөхийг гишүүдийн 73  хувь нь дэмжсэн юм. Ч.Улаан сайд чуулганы нэгдсэн хуралдаан дээр үг хэлэхийг хүсч чөлөөлөгдөж буй шийдвэрээ цэвэр манай МАХН-ын шийдвэр байсан юм шүү гэдгийг мэдэгдлээ. Тэгэхээр МАХН-аас Шадар сайдын албыг намын дэд дарга  Д.Тэрбишдагва үргэжлүүлэн хаших уу, мөн  Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг өөрчилж Л. Жамбалжавыг томилох уу гэдгийг шийдэх үлдээд байгаа юм.

 Ойрын эх сурвалжийн мэдээллээр Д.Тэрбишдагва өөрийнхөө хүсэлтээр Шадар сайдын албанаас чөлөөлөгдөх  хүсэлтээ  гаргасан байна. Намын зарим гишүүд нь МАХН-ын дарга,  дэд дарга л Шадар сайдын алба хаших ёстой, ийм байж таарахгүй гэсэн санал гаргажээ.  Гэвч Д.Тэрбишдагва "Надад сандал, ширээтэй зууралдаад байх шаардлага байхгүй. Намын дэд даргын албыг ч хүлээлгэн өгөхөд бэлэн" гэжээ. Монгол Улсын Шадар сайдын сэнтийд Н.Энхбаяр дарга,  эхнэр О.Цолмон, Д.Шаравдорж нарын нэрсийг зүтгүүлж буй сурагтай

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10289
0 эможи
keyboard_arrow_up