Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан боллоо

2014 оны 10 сарын 16

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 18 дугаар хуралдаан энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай болж өнгөрлөө. Ээлжит хуралдааны онцлог нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин өнгөрсөн сард манай улсад айлчлал хийж олон яриа хэлэлцээр явуулсан нь

 

хоёр улсын харилцаа холбоог  идэвхжүүлж, худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааны хөгжилд нэмэлт түлхэц үзүүлэх түүхэн ач холбогдолтой хэмээн үзэж байна.

Энэ удаагийн хуралдаанаар Монгол-Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх боломж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар  санал бодлоо солилцлоо. Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” компани, “УБТЗ” нэгдлийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, хоёр орны худалдааг эрчимжүүлэх, дэд бүтэц, уул уурхай, барилга, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх  асуудлууд хуралдааны үеэр хоёр талын анхаарлын гол төвд яригдаж байсан юм.

Сүүлийн жилүүдэд манай хоёр орны стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт тогтвтортой  хөгжиж байгаа хэдий ч худалдааны хэмжээ энэ онд буурсан хэвээр байна. Тухайлбал 2013 онд худалдааны эргэлтийн хэмжээ 15,8 хувиар буурч 1,6 тэрбум ам.доллар хүрсэн байна. Ирэх онд Худалдааны төлөөлөгчийн газрын ажиллагааг нийслэл хотод дахин сэргээх нь хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа холбоо идэвхжихэд туслалцаа үзүүлнэ хэмээн Оросын тал онцолж  байв.

Ээлжит 18 дугаар хуралдаанаар хэлэлцэж тохиролцсон асуудлаар Монгол Улсын Шадар сайд, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Д.Тэрбишдагва, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн ахлагч С.Е.Донской нар дэлгэрэнгүй протокол байгууллаа.

Мөн “Чингис лэнд девеломент групп” ХХК, “Дальстроймеханизация” ХК хооронд “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдын автозам” төслийг хэрэгжүүлэхэд  хамтран ажиллахаар Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Өнгөрсөн жилийн ЗГХК-ын 17 дугаар хуралдаан Москва хотноо болж, нийтдээ 47 асуудлыг авч хэлэлцсэнийг энэ удаагийн хуралдааны үеэр шийдвэр ямар түвшинд хүрснийг ч ярилцсан юм. Үүнээс 13 асуудал нь бүрэн хэрэгжиж, 30 нь хэрэгжих шатандаа, дөрвөн асуудал нь огт хэрэгжээгүй  хэмээн дүгнэж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10195
0 эможи
keyboard_arrow_up