ЗГ: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна
2026 оны 11 сарын 25

Засгийн газрын Лхагва гарагийн ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар,
- Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төсөл,
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээ,
- “Онтре” ХХК-тай хэлэлцээ хийх үүрэг бүхий Засгийн газрын Ажлын хэсгийн ажлын явц,
- Дархан, Сэлэнгийн бүсэд Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах этгээдийг шалгаруулах сонгон шалгаруулалтын дүнгийн талаар,
- Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээний талаар
- Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины өтгөрүүлсэн бэлдмэлийг найруулж, савлах төсөл”-ийн талаар
- Нээлттэй өгөгдлийн талаар зэрэг асуудлыг танилцуулах болон хэлэлцэх юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
671701
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
