ТУЗ-ийн гишүүний цалин авдаг ЭЗХЯ-ны ТНБД И.Батхүү ₮1.3 тэрбумын 2 орон сууцтай ч “хөл дүүжлэх“ унаагүй гэж мэдүүлжээ

Аудитын шалгалтаар “Шивээ-Овоо” ХК-д 2016 оноос хойш менежментийн төлбөрийн 11 тэрбум төгрөгийн өр хуримтлагдан бүртгэгдсэн байна. Гэрээнд уг төлбөрийг борлуулалтын орлогын хоёр хувиар тооцохоор зааж, ТУЗ-ийн шийдвэр, тогтоолоор зургаан төрлийн үйлчилгээ үзүүлэхээр тусгажээ.
Эдгээр үйлчилгээний өртөг болон менежментийн төлбөрийн хэмжээ нь компанийн санхүүгийн чадавх, ашигт ажиллагаатай уялдахгүй байна гэж аудитын байгууллага дүгнэжээ.
“Шивээ-Овоо” ХК-ийн ТУЗ хараат болон хараат бус нийт найман гишүүнтэй бөгөөд тэдэнд сар бүр 1.7–3.5 сая төгрөгийн цалин олгодог тухайгаа Шилэн дансанд мэдээлсэн байна. Тус компанийн ТУЗ-ийн гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг цувралаар хүргэж байна.
Энэ удаа “Шивээ-Овоо” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүүгийн 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮82 сая
Гэр бүлийн орлого: ₮77 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,3 тэрбум /Нийтийн орон сууц-2/
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая / Суудлын жижиг машин Toyota Crown маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮10 сая /Өмчлөх-0.07га-1, Эзэмших-700м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮13 сая
Хадгаламж: ₮24 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮771 сая гэж мэдүүлжээ.

