ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ ХОМ-тээ “хөл дүүжлэх“ унаагүй гэж мэдүүлжээ

2026 оны 11 сарын 20

Arslan.mn

МАН Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ Төрийн ордонд хуралдаж, ЗГХЭГ-ын даргаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг томилохоор болжээ. Учир нь өнгөрсөн Даваа гаригт ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгч байгаагаа мэдэгдэж, Лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар түүнийг чөлөөлсөн байдаг.

Харин түүний оронд томилохоор дэмжигдсэн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт 2022 оны нэгдүгээр сарын 18-нд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдон ажиллаж байсан юм.

Тэрнээс өмнө 2018 онд ЗГХЭГ-ын дэд даргаар богино хугацаанд ажиллаж байгаад ЖДҮХС-аас зээл авсан гэх асуудалд холбогдон ажлаа өгсөн байдаг.

Мөн МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2015 онд МХЕГ-ын дэд даргыг түр орлон гүйцэтгэж байсан юм.

Тэгвэл ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнийн 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮76 сая
Гэр бүлийн орлого: ₮28 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮450 сая /Орон сууц-1/
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая 
Мал аж ахуй: ₮0 сая 
Газар: ₮100 сая /Өмчлөх-400м2-1/                                                                                                                                  Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая

Хадгаламж: ₮32 сая 
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮215 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671579
1 эможи

Зочин
2026-11-20 21:49
Иишш
Boyka
2026-11-20 16:26
Nugu 300 haachiw
keyboard_arrow_up