Л.ЭНХ-АМГАЛАН: Хаврын морин уралдааныг хуульчилж өгөхгүй бол далд хэлбэрээр хүүхдийн эрх зөрчигдөж байна

2026 оны 11 сарын 20

Arslan.mn

Баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. 

Энэ талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Хавар нууцаар морь уралдах нь хамгийн том эрсдэл. Монгол Улс нүүдэлчдийн соёлыг тээдэг ард түмэн. Нэг хэсэг нь хүүхдийн эрхийг зөрчөөд байна гээд, нэг хэсэг нь морь уралдуулах дуртай хэдэн хүн байгаа юм шиг хандаж болохгүй.

Өглөө эрт нууцаар уралдах тохиолдол орон нутаг төдийгүй нийслэлд ч байна. Үүний цаана ямар ч зохион байгуулалт, эмнэлгийн үйлчилгээ байхгүй.

Морь уралдах замаа засдаггүй. Өнөөдрийн чуулганаар хэлэлцэж, албан ёсны болгох ёстой. Хаврын морин уралдааныг сурагчдын амралттай  уялдуулан зохицуулж болно. Бүх уралдаан далд хэлбэрээр явагддаг болчихвол хэдэн мянган хүүхэд гэмтэнэ. Би бол боловсролын сайд. Миний эрх ашиг бол монгол хүүхдийн эрх ашиг." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671572
1 эможи

keyboard_arrow_up