Засгийн газрын САЙД нарын сэлгэн томилгоог өнөөдөр хийнэ

2026 оны 11 сарын 18

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

  • Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлого батлах тухай,
  • Хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх явцын талаар,
  • Барилгын ажлын зөвшөөрөлтэй нийтийн зориулалттай орон сууцын барилгын мэдээллийг цахим хэлбэрээр нээлттэй мэдээлэх техникийн боломжийг бүрдүүлэх ажлын явцын талаар
  • 2026 оны ургац хураалтын урьдчилсан дүн зэрэг 20 орчим асуудал хэлэлцэж байна.

Мөн сайд нарыг сэлгэн томилох томилгоог өнөөдөр хийнэ.

Одоогоор УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нарын сайд нар ажлаа өгөөд байгаа юм.

Тэгвэл албан бус мэдээллээр

  • ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярыг Батлан хамгаалахын сайдаар, 
  • ЗГХЭГ-ын даргад Ж.Энхбаярыг,
  • Эдийн засаг хөгжлийн сайд бөгөөд шадар сайдаар Д.Цогтбаатарыг тус тус томилж магадгүй аж. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
671531
1 эможи

keyboard_arrow_up