З.Мэндсайхан: Оюутолгой ногдол ашиг өгөхөө албан бичгээр өнөөдөр ирүүлсэн

"Оюутолгой" ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ. Ямар хуваарийн дагуу яаж олгох дээр Сангийн сайд З.Мэндсайханаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.
Эдийн засгийн байнгын хороо, Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн /11.11/ хамтарсан хуралдаанаар Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцэнэ.
Тодруулбал Оюу толгойн ашиг болох 3 их наядаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай юм.
Сангийн сайд З.Мэндсайхан захидлыг танилцуулсныхаа дараа "Оюутолгойтой амаар тохирсон зүйлээ эцсийн шийдвэр мэт ярьж байна" гэсэн шүүмжлэл гарсан. Энэ захидал үүнд хариулт болж байна. "Оюутолгой" ХХК ногдол ашгаа гурван үе шаттайгаар төвлөрүүлнэ" гэв.

