Энхийг сахиулагчдад олгох томилолтын нэмэгдэл $1800-ыг энэ жилээс олгож эхэлнэ
2026 оны 11 сарын 09

Энхийг дэмжих ажиллагааны цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагчид Монгол Улсад авч буй үндсэн цалингаа 100% авахаас гадна, нэг жилийн хугацаанд авах томилолтын зардал нь ойролцоогоор $1800-р нэмэгдэх боломж бүрджээ.
Шинэ зохицуулалт 2025-2026 онд НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж, энэ хугацаанд эх орондоо ирж буй цэргийн алба хаагчдаас эхлэн хэрэгжинэ.
Монгол Улс 2002 оноос НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд цэргийн алба хаагчдаа оролцуулж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд 23,700 орчим Монгол цэргийн алба хаагч дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
671441
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
