Үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн ХОХГ-ын дарга Б.Зандан ₮910 саяын ОРОН СУУЦ, ХАУС,₮40 саяын 4 ГАЗАРТАЙ

2026 оны 11 сарын 04

Arslan.mn

Аудитын байгууллагаас 113 албан тушаалтанд хариуцлага тооцох албан шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн байдаг. Улмаар Ерөнхий сайд Н.Учрал салбарын сайд, болон нэр бүхий дарга нарт хуулийн хүрээнд хариуцлага тооцох үүрэг өгчээ.

Энэ хүрэээнд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Х.Алтангэрэл, Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Зандан нарыг чөлөөлөх шийдвэрийг гаргажээ.

Хууль хяналтын байгууллага, төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн мэдэгдэлд үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан юм байна.

Тэгвэл үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Зандангийн 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр  мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮60 сая
Гэр бүлийн орлого: ₮330 сая
Орон сууц барилга байгууламж: ₮910 сая /Орон сууц-1, Амины орон сууц-1, Үйлчилгээний зориулалттай барилга-1/
Тээврийн хэрэгсэл: ₮60 сая  /Toyota Prius, Toyota Hi Ace /                                                                                          Мал аж ахуй: ₮230 сая  /Үхэр-12, Адуу-13/
Газар: ₮40 сая /Эзэмших-700м2-4/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮14 сая
Хадгаламж: ₮75 сая
Авлага: ₮3,8​​​​​​​ сая
Зээл: ₮44 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671382
0 эможи

keyboard_arrow_up