З.Мэндсайхан: Ерөнхийлөгчийн саналыг хүндэтгэж байгаа ч Засгийн газар бэлэн мөнгө тараахгүй
2026 оны 11 сарын 04

Сангийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө.
Сангийн сайд "Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлсэн. Үүнийг нь хүндэтгэж байна. Гэхдээ Засгийн газар бэлэн мөнгө тараахгүй. Эдийн засаг элгээрээ хэвтэнэ биз дээ. Сангийн сайдын хувьд үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Оюутолгойн ногдол ашгийг хуулийн хүрээнд иргэдийн Хуримтлалын сан руу хийнэ. Засгийн газар ногдол ашгаа олж ирэхийн төлөө ажиллаж байна. Бусад нь зарахаа яриад байх юм.
Засгийн газар анхны байр сууриа хэвээр хадгалж байгаа. Өөрөөр хэлбэл, хоёр их наяд төгрөгийг Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу Хуримтлалын санд төвлөрүүлж, үлдсэн нэг их наядыг төсөл, хөтөлбөрүүдэд зарцуулах байр суурьтай байна" гэдэг байр суурийг илэрхийллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
671374
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс






