ХУУРАМЧ ДИПЛОМТОЙ гэх Увс аймгийн Засаг дарга Э.Насанбат нэг жилийн дотор ₮3.4 тэрбумын 5 ОРОН СУУЦТАЙ болжээ

2026 оны 11 сарын 04

Arslan.mn

Шударга ёс бүлгэмийн тэргүүн Г.Баярсайхан "Увс аймгийн Засаг дарга Э.Насанбатыг дээд боловсрол эзэмшсэн талаарх мэдээлэл нь зөрүүтэй, дипломын дугаар нь өөр хүний нэр дээр бүртгэлтэй" гэх БАРИМТЫГ өчигдөр олон нийтэд дэлгэсэн. 

Тэрбээр аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нь дээд боловсролтой байх ёстой гэсэн хуулийн шаардлагыг онцолж, Э.Насанбатын боловсролын баримт бичигтэй холбоотой мэдээллийг хөндсөн байна.

Тодруулбал, Боловсролын ерөнхий газрын 2026 оны наймдугаар сарын 25-ны өдрийн албан бичигт Э.Насанбатыг Хөдөлмөрийн дээд сургуулийн Увс аймаг дахь салбарыг 2002 онд төгссөн, Хүмүүнлэгийн ухааны их сургуульд 2011 онд магистрын зэрэг хамгаалсан гэх мэдээлэл Дээд боловсролын удирдлага, мэдээллийн системд бүртгэлгүй байгааг дурджээ.

Мөн Э.Насанбатыг 2009 онд Техник, технологийн коллежийг бакалаврын зэрэгтэй төгссөн гэх дипломын дугаар өөр хүний нэр дээр бүртгэлтэй байгаа талаар Техник, технологийн их сургуулийн ректор Ц.Баярмаагийн 2026 оны есдүгээр сарын 1-ний өдрийн тодорхойлолтод дурдсан байна.

Тэгвэл ХУУРАМЧ ДИПЛОМТОЙ гэх Увс аймгийн Засаг дарга Э.Насанбатын 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр 2024 оны ХОМ-дээ 693 сая төгрөгийн үнэлгээтэй гурван орон сууцтай гэж мэдүүлсэн бол 2025 онд орон сууцныхаа тоог тав болгож, нийт үнэлгээг нь 3.4 тэрбум төгрөгт хүргэжээ.

Тэрбээр  мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮79 сая
Гэр бүлийн орлого: ₮119 сая
Орон сууц барилга байгууламж: ₮3,4 тэрбум /Орон сууц-5/
Тээврийн хэрэгсэл: ₮250 сая  /Toyota Land Cruiser 200, Nissan Patrol  /                                                                          Мал аж ахуй: ₮230 сая  /Үхэр-12, Адуу-13/
Газар: ₮185 сая /Эзэмших-18230м2-1, Эзэмших-1826м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮70 сая
Хадгаламж: ₮92 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.

Боршоо-Увс ХХК ХХК,Мөнхжим өргөө ХХК, Эко дулаан хангамж ХХК- хувьцаа эзэмшдэг байна.

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671364
0 эможи

keyboard_arrow_up