Шинээр байгуулагдсан “Төмөр замын газар”-ын дарга Б.Артур ₮1,5 тэрбумын 2 ОРОН СУУЦ, БАРИЛГАТАЙ

Амралтын өдрүүдэд цахим орчинд шинээр байгуулагдсан Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Төмөр замын газар”-тай холбоотой бичлэг тархаж, олон нийтийн анхаарлыг татав.
Шинээр байгуулагдсан тус агентлагийг Зам, тээврийн яамны Бодлого төлөвлөлтийн албаны даргаар ажиллаж буй Б.Артур удирдаж байна. Анх тус агентлагийг 37 ажилтны орон тоотой байхаар төлөвлөжээ.
Тодруулбал, 2025 оны улсын төсөв батлагдсаны дараа Зам, тээврийн сайдын багцаас агентлагийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэхээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулж, “Төмөр замын газар”-ыг байгуулсан байна.
Тус агентлаг нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит төмөр замын компаниудын үйл ажиллагааг нэгдсэн бодлого, чиг үүргээр хангах зорилготой аж.
Тэгвэл “Төмөр замын газар”-ын дарга Б.Артурын 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮62 сая
Гэр бүлийн орлого: ₮39 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,5 тэрбум /Орон сууц-2, Хашаа байшин-1,Үйлчилгээний зориулалттай барилга-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая
Мал аж ахуй: ₮6 сая /Адуу-5/
Газар: ₮100 сая /Эзэмших-400м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮120 сая
Хадгаламж: ₮81 сая Койн-2: ₮100 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮185 сая гэж мэдүүлжээ.
Мөн Эрдэнэс Тавантолгой ХК, лаки гейт ХХК, ариун фарм ХХК, Апгрейд ХХК ХХК, Бээжин хангарьд импорт экспорт ХХК ХХК, Хангаруда интернэйшнл ХХК ХХК, Хитинг соурс ХХК, Стар трий блүүм ХХК, Дрийм саксесс вэй пропертиз ХХК, Пэпэр уан монголиа ХХК, Ногоон хаш Нөхөрлөлүүдэд хувьцаа эзэмшдэг аж.



