“Эрчим инженер“ хөтөлбөрөөр эрчим хүчний мэргэжилтнүүд Энэтхэгт суралцана

2026 оны 10 сарын 29

Arslan.mn

Эрчим хүчний салбарын инженер техникийн ажилтнуудыг гадаад, дотоодод мэргэжлийнх нь дагуу сургаж, чадавхижуулах “Эрчим инженер” хөтөлбөр албан ёсоор эхэлжээ. 

Уг хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд Эрчим хүчний яамнаас Монгол Улс дахь БНЭУ-ын ЭСЯ-тай хамтарч тус улсын Нойда хот дахь NCPC Бизнесийн сургуульд Эрчим хүчний ухаалаг сүлжээ бас дижитал технологи, Цахилгаан тээврийн хэрэгсэл, батарей болон цэнэглэх станц, Нарны эрчим хүч, бичил сүлжээ гэсэн гурван чиглэлээр нийт 30 инженер, техникийн ажилтнуудыг сургалтад хамруулахаар болсон байна. 

Эрчим хүчний  сайд Б.Найдалаа энэ талаар “Салбарын хүний нөөцийн бодлогыг сайжруулахад онцгой анхаарал хандуулж байгаа. Энэ хүрээнд хүний нөөцийн бодлогыг шинэчлэн боловсруулсан. Мөн  сургалт, хөгжлийн алдагдсан бодлогыг залруулах “Эрчим инженер” хөтөлбөрийг эхлүүлж, гадаад дотоодын хөгжлийн түншүүдтэй хамтран ажиллаж байна.  Хүнээ боддоггүй салбар хөгжихгүй, иймд 17,800 ажилтнуудынхаа үнэлэмжийг нэмэгдүүлэх, үнэ цэнийг өсгөнө. Энэ бүхнийг шинэчлэлийн 139 бодлогынхоо хүрээнд хэрэгжүүлж байна”  гэлээ.  

Arslan.mn

“Энэтхэгийн техник, эдийн засгийн хамтын ажиллагаа” (ITEC)  хөтөлбөрийн хүрээнд сургалтад оролцогчдын зардлыг Энэтхэг Улсын Засгийн Газраас бүрэн санхүүжүүлэх аж. Эрчим хүчний яамнаас  “Эрчим инженер” хөтөлбөрийг салбарын хэмжээнд  нээлттэй сонгон шалгаруулалтаар зохион байгуулж байгаагаа мэдэгдлээ.    

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671280
0 эможи

keyboard_arrow_up