Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ

2026 оны 10 сарын 25

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд “Монголын сайхан орон” морин хуурын болон гэрэл зургийн үзэсгэлэн 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хельсинкийн их сургуульд дэлгэгдлээ.

Үзэсгэлэнд Монгол орны үзэсгэлэнт байгаль, уудам тал нутаг, нүүдэлчдийн ахуй, соёлын онцлогийг харуулсан гэрэл зургийн бүтээлүүдийг толилуулж, ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн “Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг”-ийг танилцуулж, ая эгшгийн дээжээс өргөлөө.

Энэхүү үзэсгэлэн нь Монголын нүүдлийн соёл иргэншил, өв уламжлалыг Финландын зочид, төлөөлөгчдөд сурталчлахын зэрэгцээ хоёр орны соёлын харилцаа, харилцан ойлголцол, найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэв.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671203
0 эможи

keyboard_arrow_up