Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах САНАЛАА ТАТЛАА
2026 оны 10 сарын 23

Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татжээ.
Энэ талаар Сангийн сайд З.Мэндсайхан " Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах санал асуулгад өнөөдрийн байдлаар 96,600 иргэн саналаа өгсөн байна.
Ингээд 56 орчим мянган иргэн хуримтлалын сандаа хадгалах болон хуримтлалын сангаараа дамжуулан эрүүл мэнд, боловсрол, ипотектээ зарцуулах санал гаргалаа.
Үлдсэн 30 орчим мянган иргэн нь эрчим хүчний бүтээн байгуулалтад зарцуулъя гэжээ.
Тиймээс Засгийн газар Оюутолгойн ногдол ашгийг "Хуримтлалын сан"-д хадгалах санал гаргасан тул дэд бүтцэд зарцуулах саналаа буцаан татлаа" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
671193
1 эможи
Хариу
2026-10-23 10:42
Энэ төр засаг солиорсон юм байна. Иргэдийн олонх тэгж бодсон гээд эргүүлэн татдаг юм уу, хаха
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
