435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр СУУРЬ ТЭТГЭВЭР авч эхэлнэ

2026 оны 10 сарын 21

Arslan.mn

Засгийн газраас өргөн барьсан 2026 оны улсын төсвийн тодотголыг УИХ хэлэлцэн баталснаар 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхлэхээр болсон. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах үзүүлэлтийг тогтоох тухайЗасгийн газрын тогтоол батлагдлаа.

Суурь тэтгэврийн үндсэн дүнг 100,000 төгрөг, суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах тогтмол дүнг 40,000 төгрөг, шимтгэл төлсөн жил тутамд тооцох дүнг 5,000 төгрөг, суурь тэтгэврийн дээд хэмжээг 300,000 төгрөгөөр тус тус тогтоолоо.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан нөхцөл, шаардлага, суурь тэтгэврийн хэмжээг тооцох томъёо болон тогтоолд заасан үзүүлэлтүүдийг баримтлан суурь тэтгэврийн хэмжээг тооцож, хуульд заасан хугацаанаас эхлэн олгохыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргалд даалгав.

Тухайлбал, нийт 240 сар буюу 20 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, авч байгаа тэтгэврийн хэмжээ нь 769,000 төгрөг бол тэтгэвэр авагчийн суурь тэтгэврийн хэмжээ 201,550 төгрөг. Нийт 360 сар буюу 30 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, авч байгаа тэтгэврийн хэмжээ нь 1,000,000 төгрөг бол тэтгэвэр авагчийн суурь тэтгэврийн хэмжээ 240,000 төгрөг байна.

Суурь тэтгэврийг одоо авч буй тэтгэвэр дээр нэмэгдүүлэн олгоно.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
671163
1 эможи

Иргэн
2026-10-22 02:15
Худ2. 300к нэмүүлэх хүн гарч ирэхгүй. 40 жил ажиллаад 769к авдаг хүн одоо байх уу? 200-300к авах хүн ч цөөн. Ихэнх хүмүүст 100-200к л ногдох юм бн лээ. Ялангуяа ндш өндөр төлөөд сүүлийн үед тэтгэвэрт ном ёсоороо гарсан хүмүүс их хохирч байгаа шүү!! 2025 онд инфляцийн %-иар нэмээгүй, суурь тэтгэврийг ч багаар тооцсон. Хуулийн дагуу бол ийм ялгаварлал байх ёсгүй! Сар болгон гар дээр авах мөнгөнөөсөө өндөр дүнгээр суутгуулж2 ирчихээд тэтгэвэрт гарсан хойноо гэмтэн шиг авах ёстой мөнгөө хасуулсаар байгаа нь ямар учиртай юм бээ? Төлсөн бол авах эрхтэй биз дээ? Өмнө нь тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудлаа суурь тэтгэврээр шийдэж зөрүүг арилгаж байгаа юм бол фаашдаа бүх тэтгэвэр аванчиддаа ижил тэгш хандах ёстой шүү!!! Хэрэв ийм байдлаар үргэлжлэх юм бол гайгүй цалинтай хүмүүс хувийн тэтгэврийн даатгалыг сонгоно. НДС хоосрох юм бол одоогийн тэтгэвэр аванчиддаа яаж тэтгэвэр олгох юм бээ?! НДШ төлөлтийг бууруулах бодлого юм уу? Хууль л бол хууль. Хуульчилсан юм бол ЗГ өөрөө хууль зөрчмөөргүй бн! Бүх тэтгэвэр инфляцид идэгдэж бөйгаа. Оны эцэст ижил %-иар индексжүүлэхийг одооноос шаардаж бн!!!!
keyboard_arrow_up