СЗХ-ны орон тооны бус гишүүд болох Ө.Гэрэлт-Од, Ш.Хандсүрэн нар жилийн ₮110-130 саяын ОРЛОГОТОЙ

УИХ-ын Төсвийн байнгын хороо, эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар СЗХ-ны орон тооны болон орон тооны бус гишүүдийн асуудал яригдсан.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар "СЗХ нь ББСБ-уудын хүүгийн асуудлыг хариуцдаг. Банк бусуудын хүү “талийлаа”. Ард иргэд хүүнд мөлжүүлж дууслаа гэдэг хэл ам өдөр бүр гарч байна.
СЗХ-ны орон тооны гишүүн Н.Хүдэрчулууны томилолтын хугацаа дуусаад хоёр жил болсон ч чөлөөлөгдөөгүй бас нэг дарга байгаа. УИХ-ын өмнөх даргын найз нөхөр гээд хэн ч чөлөөлж зүрхэлдэггүй.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга энийг анхааралдаа авч, ажил хийх хүнийг томилмоор байна. Хугацаа нь дууссан, ажил хийдэггүй олон даргаасаа салмаар байна. Энэ хүмүүс том том өрөөтэй, машинтай, баахан туслахтай байх. Төсвийн үр ашиггүй зардлыг энэ мэтээр жижиг гэхгүй хэмнэмээр байна. Ийм паразитуудыг битгий төрөөс тэжээгээд байгаач ээ, энэ бол иргэдийн хүсэлт." гэв.
Өөрөөр хэлбэл, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга, орон тооны гишүүн Т.Цэрэнбадрал, Н.Хүдэрчулуун бүрэн эрхийн хугацаа 2025 оны нэгдүгээр сарын 31-нд дууссан. Гэвч УИХ-аас тэднийг улираан томилох, эсвэл шинээр томилох эсэх талаар сонсгол хийгдээгүй, шийдвэр гараагүй бараг 2 жил болж буй.
СЗХ нь орон тооны хоёр, орон тооны бус 3 гишүүнтэй байна.
Тэгвэл энэ удаа орон тооны бус гишүүд болох Ө.Гэрэлт-Од, Ш.Хандсүрэн, Б.Саруул нарын 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн Хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХОМ/ хүргэж байна.
СЗХ-ны орон тооны бус гишүүн Ө.Гэрэлт-Од нь Эрдэнэс Монгол ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр бас ажилладаг нэгэн.
Тэрээр түүний жилийн орлого 113 сая төгрөг бөгөөд сарын орлого нь 12,8 сая орчим төгрөг гэсэн үг.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮113 сая
Гэр бүлийн орлого: ₮0 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮650 сая /Нийтийн орон сууц-2/
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮0 сая
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮25 сая
Хадгаламж: ₮47 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.
СЗХ-ны орон тооны бус гишүүн Ш.Хандсүрэн нь Монголбанкны албаны даргын албан тушаалд давхар ажилладаг.
Тэрээр түүний жилийн орлого 129 сая төгрөг бөгөөд сарын орлого нь 12,8 сая орчим төгрөг гэсэн үг.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮129 сая
Гэр бүлийн орлого: ₮0 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮653 сая /Нийтийн орон сууц-2/
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая
Мал аж ахуй: ₮50 сая /Адуу-3/
Газар: ₮105 сая /Эзэмших-2832м2-1, Эзэмших-678м2-1, Эзэмших-700м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮30 сая
Хадгаламж: ₮27,9 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮293 сая гэж мэдүүлжээ.


