Г.Тэмүүлэн: Орон сууц барихаас эхлээд худалдан борлуулах бүх мэдээллийг цахимд ил тод байршуулна

2026 оны 10 сарын 21

Arslan.mn

ХЗДХ-ийн Сайд Г.Тэмүүлэн Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Орон сууц барихаас эхлээд худалдан борлуулах бүх мэдээллийг цахимд ил тод байршуулна.

Өнөөдрийн байдлаар баригдаж буй 2173 барилга байна. Баригдаж буй орон сууцыг давхардуулан борлуулах буюу худалдах гэрээ хийснээс олон мянган иргэн хохирч байна.

Цаашид иргэдийг энэ эрсдэлээс хамгаалах зорилгоор барилгын зураг төсөл батлагдаж, орон сууц болж өмчлөгдөн, банкны барьцаанд тавих, борлуулах зэрэг бүх харилцаанд ашиглахад нэг QR код буюу гэрчилгээтэй болгоно.

Нэг байрыг олон хүнд давхардуулан худалдах, хуурамч захиалгаас сэргийлж сууц бүр нэг QR кодтой болно. Хүнээр бол иргэний үнэмлэхтэй болж байна гэсэн үг

Төрөөс орон сууцны залиланг таслан зогсоох зорилгоор бүх мэдээллийг ил тод болгоно. Цахим мэдээллийн санг 11-р сарын 5 гэхэд нээлттэй болгож, иргэд ашиглах боломж бүрдүүлнэ." гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671158
1 эможи

keyboard_arrow_up