Шатахууны асуудлыг Б.Мөнхтамирт хариуцуулж, дэд сайдаар шилжүүлэн томилжээ
2026 оны 10 сарын 07

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамирыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдаар шилжүүлэн томилжээ.
Дэд сайд Б.Мөнхтамир өмнө нь Монголын Иргэний Агаарын Тээвэр(МИАТ) ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байв.
Харин 2025 оны арванхоёрдугаар сард Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдаар томилогдон, "COP17" олон улсын бага хурлыг зохион байгуулах багт орж ажилласан туршлагатай.
Мөн Б.Мөнхтамир мэдээллийн системийн менежментээр Монголд мэргэжил эзэмшсэн ч хос мэргэжилтэй болохоор АНУ-ын Виржиниа мужийн олон улсын их сургуульд Бизнесийн удирдлага, Олон улсын санхүүгийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
670977
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
