“Авлигын эсрэг хууль“-ийн нэмэлт, өөрчлөлтөд өгөх санал, дүгнэлтийг хэлэлцэж байна
2026 оны 10 сарын 07

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.10.07/ болж байна. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэх юм байна. Үүнд,
- Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны Х хуралдааны тухай
- УИХ-ын гишүүн Г.Хосбаярын санаачлан боловсруулсан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
- УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн санаачлан боловсруулсан Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
- УИХ-ын гишүүн Ч.Анарын санаачлан боловсруулсан Кибер сөрөн тэсвэрлэх тухай хууль /Кибер аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга/-ийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
- УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангийн санаачлан боловсруулсан Усны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
- “Бүсийн хөгжлийн бодлого, эдийн засгийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулан зарим боомтод газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн албан татварын хувь, хэмжээг ялгавартай тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг татан авах тухай
- Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Бүгд Найрамдах Итали Улсын Милан хотноо зохион байгуулагдах “Дэлхийн эртний өв, Афро-Евразийн орон зайн соёлын огтлолцол МЭӨ-800” сэдэвт үзэсгэлэнд оролцох/
- “Хөрөнгө гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Биокомбинат” ТӨХК-ийн дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх тухай/
- “Хөрөнгө гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Хөвсгөл дулааны станц” ТӨХК-ийн их засвар/
- “Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- 2026 оны эхний хагас жилд иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаар зэрэг 20 гаруй асуудлыг хэлэлцэхээр байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
670972
1 эможи
Зочин
2026-10-07 14:33
Удахгүй гималайн цас хайлахад түвдийн хуурамч хоосон шашин тус болохгүй бүгд үерт үхнэ. Түвдэд түвдүүд устаад хятад царайнууд л байдаг болсон . Ийм л өөрийгөө ч хамгаалах чадваргүй хуурамч шашин гэдэг нь нотлогдлоо. Шал худлаа мааниуд огт байхгүй худал бурхнууд . Түвдүүдийн бурхан болно гэж юу байсын бурхад түвдүүдийг юу гэж бурхан болгож өгөхийн хэрэггүй байхгүй юу
Зочин
2026-10-07 14:33
Солонгос мэдээгээр хятад өмнөд азийн орнууд руу аялсан хэдэн мянган хүн сураггүй болж эргэж ирээгүй олон жил болжээ. Хятад өмнөд азид хүний наймаа эрхэлдэг олон мафи байдаг тэндээс хэдэн мафи дамжиж худалдагдаж явж байгаад оргож зугатсан хятад нийтэд мэдэгдсэн шүү . Өмнөд ази руу битгий яваарай сурталчилгаа хийгээд байгаа юмнууд өөрсдөө баригдаад зодуулаад реклам хийгээд байгаашүү. Ардчилсан нам гадаадад л диваажин байна гэж шал худлаа ятгадаг байж. Олон монголчууд гэмт хэргийн золиос болоод алуулчихсан. Оронд нь баахан хятад царайнууд монголыг дүүргэдэг болж ардчилсан намын худал хашгирааны цаад зорилго нь шууд батлагдаж байна
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
