ТТАХНЭ-ийн захиралд нэр яригдсан ХАБҮЛЛ-ийн захирал О.Нандин-Эрдэнэ ₮1.2 тэрбумын ОРОН СУУЦ, ₮200 саяын үнэлгээтэй 2 ГАЗАРТАЙ

2026 оны 10 сарын 06

Arslan.mn

Хууль зүй, дотоод хэргийн сайд асан С.Амарсайхан Өнгөрсөн есдүгээр сард Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг /ТТАХНЭ/-ийн захирлаар О.Нандин-Эрдэнийг томилох асуудал яригдсан ч томилогдож чадаагүй байна.

О.Нандин-Эрдэнийн хувьд Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори /ХАБҮЛЛ/-ийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж буй.

Мөн тэрбээр С.Амарсайханыг Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байх үед Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дэд даргаар ажиллаж, тухайн үеийн түүний удирдлагын багт багтаж байсан аж.

Тэгвэл ХАБҮЛЛ-ийн Ерөнхий захирал О.Нандин-Эрдэнийн 2025 онд Авлигатай тэмцэх газарт мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮57 сая
Гэр бүлийн орлого: ₮154 сая 
Орон сууц барилга байгууламж: ₮1,2 тэрбум /орон сууц-1, Зуслангийн байшин-1/
Тээврийн хэрэгсэл: ₮80 сая  /Mercedes Benz E300 маркийн тээврийн хэрэгсэлтэй /
Мал аж ахуй:₮16 сая  /Хонь-54, Адуу-4/
Газар: ₮200 сая /Өмчлөх-007га-1, Эзэмших-700м2-1/                                                                                                        Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл:₮72 cая
Хадгаламж: ₮8,7 сая   
Авлага: ₮30 cая
Зээл:  ₮10 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
670964
1 эможи

keyboard_arrow_up