769 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа ахмад 1.1 сая орчим төгрөгийн тэтгэвэр авна

2026 оны 10 сарын 06

Arslan.mn

ГБХНХ-ын сайд Т.Аубакир "11 дүгээр сарын 1-нээс ахмадуудын суурь тэтгэвэр нэмэгдэнэ.

Мөн 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс итгэлцүүр тооцохоос гадна инфляцтай уялдуулж, тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлнэ.

Тухайлбал, одоо 769 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа ахмад 1.1 сая орчим төгрөгийн тэтгэвэр авна" гэв.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ тэтгэвэр тэтгэмжийг 2026.11.01-нээс эхлэн нэмэгдүүлэх шийдвэр гарчээ.

Тухайлбал,

  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох нийгмийн халамжийн тэтгэвэр: Өмнө нь 478,000 төгрөг байсныг 122,000 төгрөгөөр нэмэгдүүлж, амьжиргааны доод түвшинд хүргэв.

  • Нийгмийн халамжийн бусад тэтгэвэр: Ахмад настан, тэжээгч нь нас барсан 0-18 насны хүүхэд, өрх толгойлсон эх, эцэгт олгодог 432,000 төгрөгийн тэтгэврийг 168,000 төгрөгөөр нэмэгдүүлж, амьжиргааны доод түвшинд хүргэлээ.

  • Хүүхдийн тэтгэмж: Байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж 478,000 төгрөг байсныг 122,000 төгрөгөөр нэмэгдүүлж, 600,000 төгрөг болголоо.

  • Асаргааны тэтгэмж: Асаргааны тэтгэмжийг 330,000 төгрөгөөс 40,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн бөгөөд 2027 оны төсвийн төсөлд уг тэтгэмжийн хэмжээг дахин 10 хувиар нэмэгдүүлэхээр тусгаад байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670962
1 эможи

Urnaa
2026-10-06 20:42
650 abcn baiga hvmvvs tegeed hed bolj baiga ymbe
Нараа Наранчимэг
2026-10-06 17:23
Баярлалаа
зочин
2026-10-06 11:08
652,000 авч байгаа иргэн хэдийг авах вэ?
keyboard_arrow_up