8 жил зардал, ямба нь нэмэгдсэн “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн захирал Д.Алтанцэцэг сарын ₮18.5 саяын ЦАЛИНТАЙ

2026 оны 10 сарын 05

Arslan.mn

Монголчууд шатахуунд дугаарласан энэ цаг үед амтай болгон “өнөөх алдарт газрын тос боловсруулах үйлдвэр хэзээ ашиглалтад орох вэ” хэмээн асуусаар байна.

2018 онд Засгийн газрын тогтоолоор “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК байгуулагдаж, улмаар төрөөс санхүүжилт болон хөнгөлөлттэй зээл авч хэрэгжүүлж буй энэ төслийн ТЭЗҮ, бүтээн байгуулалттай холбоотой зардал жил ирэх тусам өсдөг. Тус компанийг Д.Алтанцэцэг удирдаж байгаа.

Уг төсөлд төрөөс их хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа ч үйлдвэр хэзээ бүрэн ашиглалтад орох вэ гэсэн хүлээлт иргэдийн дунд өндөр хэвээр байна.

Харин “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн үйл ажиллагаанд хийсэн аудитын шалгалтаар нийт 31 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ. Үүнээс 30 тэрбум төгрөгийн зөрчилд 3 албан шаардлага хүргүүлж, 749.6 сая төгрөгийн зөрчилд 2 зөвлөмж өгсөн байна. Улмаар аудитын байгууллагаас тус компанид “хязгаарлалттай дүгнэлт” өгчээ.

Тэгвэл “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийг найман жил удирдаж буй Д.Алтанцэцэгийн 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хүргэж байна.

Тэгвэл 8 жилийн турш төрөөс санхүүжиж, жил бүр ТЭЗҮ-ийн зардал нь өсөөд л байдаг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийг  удирдаж буй Д.Алтанцэцэгийн 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Түүний ХОМ-д дурдсанаар жилийн орлого нь 222 сая төгрөг бөгөөд энэ нь сарын дунджаар 18.5 сая төгрөгийн орлоготой гэсэн үг юм.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮222 сая
Гэр бүлийн орлого: ₮0 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮465 сая  /Орон сууц-1, Зуслангийн байшин-1/
Тээврийн хэрэгсэл: ₮580 сая / Lexus RX 400 , Toyota Land Criuser 300 /
Мал аж ахуй:  ₮70 сая /Үхэр-6, Адуу-8/
Газар: ₮30 сая /Эзэмших-700м2-1 /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮38 сая
Хадгаламж: ₮729 сая  
Авлага: ₮39 сая
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
670940
1 эможи

Зочин
2026-10-05 22:47
энэ эмэгтэй болон бусад хүмүүс н хурдан дуусгах хүсэл биш удаан идэх хүсэл л байгаа
Зочин
2026-10-05 22:18
Энэ авгай бүх луйвар, ашиг сонирхлын зөрчил иоэрч шоронгийн хаалга татна
Зочин
2026-10-05 22:17
Хүрэлсүх 2027 онд ёрөнхийлөгчөөс буусан дариуд э энэ авгай удахгүй
Д.Алтанцэцэг

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up