Сангийн дэд сайд Б.Хулан ₮1 тэрбумын ОРОН СУУЦТАЙ, ₮139 саяын үнэлгээтэй 6 ГАЗАРТАЙ

2026 оны 10 сарын 05

Arslan.mn

Сангийн дэд сайд Б.Хулан өнгөрсөн Баасан гаригийн Байнгын хорооны хуралдааны үеэр хариу тайлбар өгөхдөө гишүүдийн шүүмжлэлд өртсөн юм.

Түүний хувьд өнгөрсөн оны 12-р сард Сангийн дэд сайдаар томилогдсон бөгөөд өмнө нь  Сайдын бодлогын зөвлөх, Эдийн засгийн хөгжлийн Сайдын зөвлөх, Монголын итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээчдийн нийгэмлэгийн Тэргүүнээр ажиллаж байсан гэх богинохон намтартай нэгэн.

Тэгвэл ЗГ-ын “гал тогоо”-нд ногоон гэрлээр орж ирсэн Сангийн дэд сайд Б.Хулангийн  2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮37 сая
Гэр бүлийн орлого: ₮1,2 тэрбум
Хөрөнгө борлуулсны орлого: ₮1 тэрбум
Орон сууц барилга байгууламж: ₮1 тэрбум  /Орон сууц-1, Зуслангийн байшин-1, Авто зогсоол-2/
Тээврийн хэрэгсэл: ₮580 сая / Lexus RX 400 , Toyota Land Criuser 300 /
Мал аж ахуй:  ₮70 сая /Үхэр-6, Адуу-8/
Газар: ₮139 сая /Эзэмших-1.4га-1, Эзэмших-389м2-1, Эзэмших-504м2-1, Эзэмших-699м2-2, Эзэмших-700м2-2 нийт 6 газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮90 сая
Хадгаламж: ₮23 сая  
Авлага: ₮1,5 тэрбум
Зээл:  ₮217 сая гэж мэдүүлжээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670936
0 эможи

Б.Хулан
keyboard_arrow_up