“Монголын хөрөнгийн бирж“ ХК-ийн захирал Д.Мөнхбатын орлого жилийн дотор ₮82 саяас ₮455 сая болж НЭМЭГДЖЭЭ

2026 оны 9 сарын 29

Arslan.mn

ТӨХК-ийн дарга нарын сарын цалин хамгийн өндөр нь 30-50 сая төгрөг гэдгийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл өмнө мэдээлсэн.

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын Хөрөнгө, орлогын мэдүүлгийг ил болгосон. Үүнтэй холбогдуулан бид төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын удирдлагуудын ХОМ-ийг цувралаар танилцуулж байгаа билээ.

Энэ удаа “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч  Д.Мөнхбатын 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн Хөрөнгө, орлогын мэдүүлгийг хүргэж байна.

Түүний хувьд өмнө нь Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК, “Голомт капитал ҮЦК” ХХК зэрэг компаниудад удирдах албан тушаал хашиж байсан.

Тэрээр жилийн орлого нь 2024 онд 82 сая төгрөг байсан бол 2025 онд буюу нэг жилийн дотор 455 сая төгрөг болж 6 дахин НЭМЭГДЖЭЭ. Өөрөөр хэлбэл, нэг сарын орлого нь дунджаар 37 сая төгрөг гэсэн үг.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮455 сая
Гэр бүлийн орлого: ₮480 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮3,2 тэрбум /Нийтийн орон сууц-2, Амины орон сууц-1, Үйлчилгээний зориулалттай барилга-1/
Тээврийн хэрэгсэл: ₮150 сая   /Toyota Land Cruiser 200  маркийн  автомашинтай /
Мал аж ахуй: ₮0 сая 
Газар: ₮0 сая 
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮50 сая
Хадгаламж: ₮152 сая 
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮1 тэрбум гэж мэдүүлжээ.

Мөн Нео дайменшн ХХК, Цолмон гоёл ХХК, Тулга риел истэйт ХХК, Медиа платформ ХХК, Фанднэт ХХК ХХК, Дата зэрэглэл ХХК, Ирис зөвлөх ХХК, Ондо ХХК -иудад хувь эзэмшдэг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
670881
1 эможи

keyboard_arrow_up