Ерөнхий сайд Н.Учрал Азийн олимпын зөвлөлийн төлөөлөлтэй уулзжээ
2026 оны 9 сарын 29

Азийн Олимпын Зөвлөлийн (OCA) Ерөнхийлөгч Шейх Жуаан бин Хамад Аль Тани Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай “Айчи-Нагояа 2026” Азийн XX наадмын үеэр уулзлаа.
Уулзалтын үеэр талууд спортын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монгол Улс болон Азийн олимпын хөдөлгөөний хөгжилд дэмжлэг үзүүлэх арга замын талаар санал солилцож, харилцан сонирхсон бусад асуудлыг хэлэлцэв.
Түүнчлэн Азийн спортын хөгжилд чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлэх, олимпын хөдөлгөөнийг цаашид хөгжүүлэх боломжийн талаар ярилцлаа.

|
Эх сурвалж: Монголын үндэсний олимпын хороо
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
670864
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
