Энэ онд 103 аргаль угалз тусгай зориулалтаар агнуулах квот тогтоожээ

Ан агнуурын аялал зохион байгуулдаг Great European Hunts өөрсдийн цахим хуудсаараа Монгол улсад өнгөрсөн долоо хоногт Хойд Алтайн аргаль агнасан тухайгаа мэдээлж, агнуурын үеийн гэрэл зургаа нийтэлжээ. Тодруулбал, Монголд аргаль угалз агнасан гэх зураг, бичлэгүүд олон нийтийн сүлжээнд тарж, иргэдийн анхаарлыг татаж байна.
Тэгвэл Засгийн газар жил бүр Монгол Улсад тусгай зориулалтаар агнах агнуурын амьтдын тоо хэмжээг тогтоодог. 2026 онд угалз, тэхийн агнуурын квотыг жилийн явцад нэмэгдүүлжээ.
Тодруулбал Засгийн газрын 2026 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 195 дугаар тогтоолоор олзворын ангийн зориулалтаар 85 угалз, 132 тэх, 83 халиун буга агнуулахаар анх тогтоожээ.
Харин долоодугаар сарын 29-ний өдөр Засгийн газрын 321 дүгээр тогтоолоор уг квотод өөрчлөлт оруулсан байна.




