Дампуурахад ойрхон байгаа “Хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв”-ийн дарга М.Амаржаргал сарын ₮11 саяын ОРЛОГОТОЙ

2026 оны 9 сарын 25

Arslan.mn

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв” 2019 онд үүдээ нээж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон тэдний гэр бүлд томоохон хүлээлт, итгэл найдвар төрүүлж байсан нь саяхан.

Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан цогц сэргээн засах тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ-ын Засгийн газрын 35 сая орчим ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр байгуулагдсан тус төв нь анхнаасаа салбарын хэмжээнд чухал ач холбогдолтой хөрөнгө оруулалт байв.

Гэвч өндөр өртөгтэй хөрөнгө оруулалтаар бий болсон энэ төвийн үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл хүлээлтэд бүрэн хүрч чадаагүй, төвийн үйлчилгээтэй холбоотой иргэдийн гомдол, шүүмжлэл сүүлийн жилүүдэд тасрахгүй байгаа.

Тухайлбал, иргэдийн зүгээс тус төвийн үйлчилгээний чанар, хүртээмж, боловсон хүчний тогтвортой байдалд шүүмжлэл гарч байна. Ялангуяа сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд шаардлагатай үйлчилгээ хангалтгүй, “очоод ч хэрэггүй” гэх хүртэл гомдол гарчээ.

Мөн чадварлаг, туршлагатай залуу ажилтнууд ажлаас гарч, үлдсэн ажилтнууд нь дарамт шахалтад байгаа мэт харагддаг гэх иргэдийн шүүмжлэл гараад буй.

Угтаа ийм хэмжээний хөрөнгө оруулалтаар байгуулагдсан төвийн үнэ цэнэ нь зөвхөн барилга, тоног төхөөрөмжөөр бус, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүр чанартай үйлчилгээ авч чадаж байгаа эсэхээр хэмжигдэх учиртай.

Тус төвийн даргаар 2023 оноос Г.Ууганцэцэг ажиллаж байгаад 2025 онд М.Амаржаргал томилогдон ажиллаж байна. М.Амаржаргал нь Анагаах ухааны доктор, клиникийн профессор бөгөөд “Санус” эмнэлэгт мэдрэлийн эмчээр давхар ажилладаг гэж буй.

Монголдоо ганцхан гэх тодотголтой, 35 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар бий болсон энэ төв өнөөдөр " Дампуурахад ойрхон" байгаа нь харамсалтай...

Төрийн томоохон хөрөнгө оруулалтаар бий болсон тус төвийг нэр төдий бус, анх төлөвлөсөн зорилгоор нь үр дүнтэй ажиллуулахад Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам анхаарах цаг болжээ.

Тэгвэл “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв”-ийн дарга А.Амаржаргалын 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна. 

Тэрээр жилийн орлого нь 136 сая төгрөг гэж мэдүүлсэн бөгөөд сарын орлого нь 11 сая төгрөг гэсэн үг.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮136 сая
Гэр бүлийн орлого:  ₮0 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮2,1 тэрбум  /Орон сууц-1, Амины орон сууц-1, Үйлчилгээний зориулалттай барилга-1/
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая
Мал аж ахуй: ₮11 сая /Адуу-8/
Газар: ₮1 тэрбум  /Эзэмших-699м2-1, Эзэмших-9994м2-1/

Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮12 сая
Хадгаламж: ₮89 сая 
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮269 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670825
1 эможи

May
2026-09-25 11:31
Aubakiriin duraar huuli busaar tawigdsan darga shuu dee. Tur orlon gedeg chin jil bhgushde ymar undesleleer darga bolgoson ymbe?
keyboard_arrow_up