Хятадуудаас “ХАХУУЛЬ“ авсан гэх хэрэгт шалгагдаж буй Д.Тогтохсүрэн сарын 40 сая төгрөгийн ЦАЛИНТАЙ байжээ

УИХ-ын гишүүн асан, “Монголросцветмет”-ийн ТӨҮГ буюу “Эрдэнэс критикал минерал” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Түүнийг өмнө нь энэ хэргээр цагдан хорьж байсан талаар бид мэдээлж байсан билээ.
Тодруулбал, түүнийг “Эрдэнэс критикал минерал” ТӨҮГ-ын ахирлаар ажиллаж байхдаа 6600 тонн хүдрийн баяжмалыг ачилтын дараалал харгалзалгүйгээр тээвэрлүүлж, БНХАУ-ын “Hh” компанид давуу байдал олгосон байж болзошгүй гэж үзэн шалгаж байгаа аж.
Саяхан гэхэд Д.Тогтохсүрэнгийн уг хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар мэдээлэл гараад байсан ч хуулийн байгууллагаас ХЭРЭГСЭХГҮЙ болоогүй, АТГ-аас үргэлжлүүлэн шалгаж байгаа гэх тайлбар мэдээлэл өгөөд буй.
Тэгвэл их хэмжээний “ХАХУУЛЬ“ авсан гэх хэрэгт шалгагдаж буй Д.Тогтохсүрэн 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр ХОМ-тээ жилийн 479 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлсэн бөгөөд энэ нь сард дунджаар 40 сая орчим төгрөгийн цалинтай гэсэн үг юм.
2024 онд 159 сая төгрөгийн орлоготой гэж байсан бол 2025 онд буюу жилийн дотор түүний орлого нь 479 сая төгрөг болж НЭМЭГДЖЭЭ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮479 сая
Гэр бүлийн орлого: ₮45 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮800 сая /Орон сууц-1/
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая
Мал аж ахуй: ₮14 сая /Адуу-4, Үхэр-5, Хонь-30, Ямаа-25/
Газар: ₮0 сая
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮61 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮100 сая гэж мэдүүлжээ.
Ташрамд дурдахад, Д.Тогтохсүрэн “Эрдэнэс критикал минерал” ТӨҮГ-ын захирлаар 2024 оны 8 дугаар сарын 27-нд томилогдож байсан билээ.






