ИНҮТ-өөс ₮510 саяын тэтгэмж авч, АТГ-ын хаалга татсан П.Ганболд сарын 17 сая төгрөгийн ЦАЛИНТАЙ

2026 оны 9 сарын 21

Arslan.mn

“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХК-ийн ерөнхий менежерээр ажиллаж байсан П.Ганболдыг Авлигатай тэмцэх газраас шалгаж байна.

Тодруулбал, тэрбээр байгууллагад бүтцийн өөрчлөлт хийгдсэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөхдөө өндөр хэмжээний тэтгэмж авсан ч сар гаруйн дараа Иргэний нисэхийн ерөнхий газарт Төлөвлөлт, зохицуулалтын газрын даргаар ЭРГЭН ТОМИЛОГДСОН гэх асуудалд холбогдоод байгаа юм.

Өмнө нь П.Ганболдыг ИНҮТ-өөс 400 орчим сая төгрөгийн тэтгэмж авсан гэх мэдээлэл гарч бөгөөд энэ асуудлыг АТГ-аас шалгах явцад авсан мөнгөний хэмжээ 510 сая төгрөг болох нь тогтоогджээ.

Тэгвэл ИНҮТ-өөс ₮510 саяын тэтгэмж авсан П.Ганболдын 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр ХОМ-тээ жилийн 203 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлсэн бөгөөд энэ нь сард дунджаар 17 сая орчим төгрөгийн орлоготой гэсэн үг юм.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮203 сая
Гэр бүлийн орлого: ₮25 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮60 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,1 тэрбум /Орон сууц-2, Зуслангийн байшин-1, Гүний худаг-1/
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая 
Мал аж ахуй: ₮240 сая /Үхэр-150/
Газар: ₮20 сая /Эзэмших-700м2-2 нийт 2 газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: 85 сая
Хадгаламж: ₮9,1 сая 
Авлага: ₮72 сая
Зээл:  ₮104 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670740
1 эможи

Зочин
2026-09-21 18:16
Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud
keyboard_arrow_up