ЭХЗХ-ны даргаар томилогдсон Л.Жамбаа сарын 15 саяын ЦАЛИНТАЙ

2026 оны 9 сарын 18

Arslan.mn

Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томилжээ.

Тодруулбал, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун, зохицуулагч Л.Дашмягмаржав нарын ажиллах томилгооны хугацаа дуусгавар болжээ. Үүнтэй холбогдуулан хуулийн дагуу Ерөнхий сайд Н.Учрал захирамж гарган Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг, тус хорооны орон тооны зохицуулагчаар Б.Амарсанааг, орон тооны бус зохицуулагчаар Б.Ерэн-Өлзий нарыг 2 жилийн хугацаатай томиллоо.

Л.Жамбаагийн хувьд өмнө нь Эрчим хүчний зохицуулах хорооны хэлтсийн дарга, мөн ЗГХЭГ-ын Ажлын албаны даргаар ажиллаж байсан бөгөөд 2024 оны сонгуульд ХҮН намаас дэвшээд бүдэрсэн билээ.

Тэгвэл Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар ажиллах Л.Жамбаагийн 2024 онд АТГ-т мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдүүлгийг /ХОМ/ хүргэж байна.

Тэрээр жилийн 185 сая төгрөгийн орлоготой буюу сарын 15,4 сая төгрөгийн цалинтай гэж мэдүүлжээ.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮185 сая
Гэр бүлийн орлого: ₮134 сая
Орон сууц барилга байгууламж: ₮230 сая /Нийтийн орон сууц-1/
Тээврийн хэрэгсэл: ₮265 сая / Toyota, Kluger, Lexus, 570  маркийн тээврийн хэрэгсэлтэй /
Мал аж ахуй: ₮0 сая 
Газар: ₮9 сая /Эзэмших-0.07га-2/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮80 сая
Хадгаламж: ₮574 сая 
Авлага:  ₮0 сая
Зээл:  ₮94 сая гэж мэдүүлжээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670724
0 эможи

keyboard_arrow_up