Сарын ₮31 саяын цалинтай “Шивээ Овоо” ХК-ийн захирал Г.Батсуурь ₮2,2 тэрбумын 3 ОРОН СУУЦТАЙ, ₮290 саяын үнэлгээтэй 12 ГАЗАРТАЙ

2026 оны 9 сарын 17

Arslan.mn

АН долоо хоног бүрийн Пүрэв гаригт хийдэг 4/11 мэдээллийн цагаараа өнөөдөр /2026.09.17/ “Төрийн өмчийн хулгай ба төсөв” сэдвийн дор хэвлэлийн хурлаа хийлээ. 

Энэ үеэр улс төрийн томилгоогоор томилогдож байгаа ТӨК-ийн захирлын тансаглал, үйл ажиллагааны зардлыг хэн ч тоож хянадаггүй. ТӨК -ийн захирал нь УИХ-ын сонгуульд нэр дэвшээд унасан, эсхүл МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүүн, сайд байсан хүн байна гэв.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар төрийн өмчийн компаниудаас хамгийн өндөр цалин авдаг гүйцэтгэх 10 захирлын цалингийн мэдээллийг ил болгов.

Эдгээрээс хамгийн өндөр компаниудын нэг бол “Шивээ Овоо” ХК-ийн захирал Г.Батсуурь сард  ₮31.6 сая буюу жилд ₮379 саяын цалин авдаг гэв.

"Шивээ-Овоо" ХК 746 саяыг тендергүй “шингээж”, 22 тэрбумын зөрчил үүсгэсэн талаар бид өмнө мэдээлсэн.

Тодруулбал, нийт илрүүлсэн 22 тэрбум төгрөгийн залруулагдаагүй зөрчил нь аудитын байгууллагын тогтоосон  материаллаг байдлын түвшнээс 21 тэрбум төгрөгөөр давсан тул “Хязгаарлалттай”  дүгнэлт өгчээ.

Тэгвэл жилд ₮379 саяын цалин авдаг Шивээ Овоо” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Батсуурийн  2025 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрээр жилийн орлогоо 35 сая төгрөг гэж худлаа мэдүүлсэн бөгөөд нэг жилийн дотор үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ нь 1 тэрбумаар нэмэгдэж, шинээр RX 330 хөлөглөсөн байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮35 сая
Гэр бүлийн орлого: ₮56 сая
Орон сууц барилга байгууламж: ₮2,2 тэрбум /Нийтийн орон сууц-3, Зуслангийн байшин-1/
Тээврийн хэрэгсэл: ₮255 сая / Toyota LEXUS RX330  RX330 /
Мал аж ахуй: ₮481 сая /Адуу-134, Хонь-40, Тэмээ-4, Ямаа-128, Үхэр-12/
Газар: ₮290 сая /Өмчлөх-0.07га-1, Эзэмших-0.07га-8, Эзэмших-0.07м2-2, Эзэмших-2000м2-1 нийт 12 газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮96​​​​​​​ сая 
Авлага:  ₮0 сая
Зээл:  ₮100​​​​​​​ сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670711
0 эможи

Зочин
2026-09-17 14:43
Хэний хүн бэ?
keyboard_arrow_up