ШУУРХАЙ: ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан, харьяа байгууллагын зарим удирдлагыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ ЧӨЛӨӨЛЛӨӨ

2026 оны 9 сарын 16

Arslan.mn

Ерөнхий сайд Н.Учрал дөнгөж сая ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан болон харьяа байгууллагын зарим удирдлагыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Энэ талаар Ерөнхий сайд Н.Учрал "Төрийн тусгай чиг үүргийг гүйцэтгэдэг, улс орны дотоод аюулгүй байдлыг хариуцсан салбар хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна. Яригдаж буй асуудлуудын үнэн зөвийг тогтоотол холбогдох шат, шатны удирдлагуудтай Засгийн газар хамтран ажиллах боломжгүй.

Иймд Хууль зүй, дотоод хэргийн сайд, харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагуудыг хамтад нь ажлаас чөлөөлж байна.

"хэмээн ярьсан.


Хууль зүй, дотоод хэргийн салбарт үүссэн нөхцөл байдал нь улс орны дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй салбарын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал үзсэн. 
 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, Ерөнхий сайдхуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Мөн яригдаж буй асуудалд нэр дурдагдсан харьяа байгууллагын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө. 

Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай гэж Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын хуралдаанд мэдэгдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
670684
1 эможи

Зочин
2026-09-18 08:59
манай улс цэргүүдээсээ олон генералтай болжээ ха ха
Зочин
2026-09-17 17:33
Энэ салбарт нуух хаах юм их бнадаа. МАН -их айж бна!!!
1
2026-09-16 20:28
Дахин өөр ажилд томилож болохгүй шүү энэ хулгайчийг өлөн бөөс тэгээл албан тушаал дамжиж явдагийг болих хэрэгтэй бүр мөсөн гаргах хөөж явуулах нь зөв бүх хохирол хөрөнгийг хурааж
Зочин
2026-09-16 19:11
Тэр генёралуудийг цолийг хураагаад зайлуулаарай
Зочин
2026-09-16 12:52
Улс орны эрх ашигаас дээгүүр том толгойтой хэн дуртай нь сайд дарга генерал болдог нийгэмд амьдарч байдаг шүү монголчууд төр мөнгөн дээр тогтвол хулгайч нар улс орныг сүйрүүлдэг жамтай.
Зочин
2026-09-16 10:20
Зөв өө хагартлаа баяжсан генерал хурандаа нарыг пинсэнд нь гаргаа хулгайч урвагч авилгач лаларууд ШШГГазар бол маф
keyboard_arrow_up