Засгийн газар: Ю.Цэдэнбалын 110 жилийн ойг тэмдэглэхэд хөрөнгө гаргана

2026 оны 9 сарын 16

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан лхагва гараг бүрийн өгдөө 08.00 цагт эхэлдэг бол өнөөдөр 10.00 цагт эхлэхээр товложээ.

Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

  • Хөрөнгө гаргах тухай Засгийн газрын тогтоолын төсөл ("Айчи-Нагоя-2026” Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдын зардал)
  • Хөрөнгө гаргах тухай Засгийн газрын тогтоолын төсөл (Монгол Улсын төр, нийгэм, цэргийн зүтгэлтэн, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчийн дарга, маршал Ю.Цэдэнбалын 110 жилийн ойг тэмдэглэх өнгөрүүлэх)
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал нийслэлийн Багануур дүүрэгт ажилласан талаар,
  • Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 10 орчим асуудал хэлэлцэж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670683
0 эможи

keyboard_arrow_up