ДАБЛЬ СТАНДАРТ: Ерөнхий сайд Н.Учралын ээжийн “Их Засаг Кингс“ сургуульд ₮3.5 гаруй тэрбум төсөвлөсөн нь БАРИГДАВ

2026 оны 9 сарын 10

Arslan.mn

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд ачааллыг дийлэхгүй, анги танхим хүрэлцэхгүйгээс байр түрээслэн хичээллэж байна. Нийслэлд гэхэд 46-аас дээш сурагчтай 1089 бүлэг хичээллэж байгаа нь боловсролын салбарын бодит нөхцөл байдлыг илтгэх ноцтой үзүүлэлт.

Гэтэл Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголд хувийн сургуулиудад зориулан 9.8 тэрбум төгрөгийн санхүүжилт туссан гэх мэдээлэл УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдэд тараасан задаргаанаас ИЛ БОЛОВ.

Боловсролын яам үүнийг эхлээд "төсөв хүссэн өргөдөл гаргасан" гэсэн боловч дараа нь  “ачаалал тэнцвэржүүлэх, төрөлжүүлэх” чиглэлийн санхүүжилт гэж  хоёр үзүүртэй тайлбарлаж буй.

Хамгийн ноцтой нь, Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий буюу түүний ээж Ж.Цэцэгмаагийн нэр дээр байх “Их Засаг Кингс Скүүл” болон "Шинэ санаа", "Империал" зэрэг сургуулиудад төсвөөс 9,8 тэрбум төгрөг төсөвлөсөн байжээ.

Тодруулбал, ачаалал тэнцвэржүүлэх, төрөлжүүлэх чиглэлд  “Их Засаг Кингс Скүүл”-д 3.5 тэрбум төгрөгийг олгохоор төсөвт хуваарилсан байжээ.

Энэ нь төрийн өмчийн сургуулиуд ачааллаа дийлэхгүй байгаа нөхцөлд хувийн сургуулиудад төсвөөс 9.8 тэрбум төгрөг зарцуулж байгаа нь ДАБЛЬ СТАНДАРТ буюу ашиг сонирхлын зөрчилтэйг давхар баталж буй.

Төрийн өндөр албан тушаалтан төсвийн хөрөнгийг нийтийн эрх ашигт үйлчлэхэд зарцуулах үүрэгтэй. Харин төрийн эрх мэдэл, төсвийн хөрөнгө нь хувийн бизнес, өөртэй нь хамаарал бүхий ашиг сонирхлыг дэмжих хэрэгсэл болж болохгүй. Учир нь төсөвт төвлөрч буй мөнгө бол төрийн албан тушаалтны хувийн хөрөнгө бус, ИРГЭДИЙН ТӨЛСӨН ТАТВАРЫН МӨНГӨ шүү...

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670613
0 эможи

naraa
2026-09-10 16:18
shorond ni hataa
Зочин
2026-09-10 15:40
бузартай бирдүүд бол
Зочин
2026-09-10 12:42
Яах гэж ингэж худал ярьцгааж бдг юм болоо. Монголд нэг ч гэсэн залуу хүн өөдрөг явж л байг л дээ.
Зочин
2026-09-10 12:41
Монгол үндэстэн гэж гар нь татсан хулгайчдын эх орон юм байнөө !!! Гудамж ,автобус хүнсний дэлгүүр хаа сайгүй хулгай хийсэн бичлэг хурууг нь тайрдагсанжуу зураг хөрөгтэй нь ил зарладагсанжуу таслан зогсоох ёстой энэ хулгайн асуудлийг бүүр доороос нь эхэл!!
ЗОЧИН
2026-09-10 12:35
Болоод байхаар гарууд нь өлөн ховдог нь дарагдахгүй ашиг сонирхолоороо ингэж хувааж гутарч байхад яаж сайхан ирээдүй боломж байна гэж!!!!
Зочин
2026-09-10 12:32
Монголчууд нээрээ хувиа хичээсэн өлөн хулгайч зантай шүү!!! Хангалттай болоод амьдраад байж улс орон ард иргэдийнхээ хүрэлцэн ядан юмнаас хулгайлаад л байдаг!!!өтөж үхдэгболноо удахгүй та нар
keyboard_arrow_up