Ц.Сандаг-Очир: COP17 хурлын үр дүнд 1.4 тэрбум ам.доллар буюу ₮5 их наядын хөрөнгө оруулалтын боломжийг авч чадсан
2026 оны 9 сарын 09

COP17 хурлын үр дүнгийн талаар БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир мэдээлэл өглөө.
Энэ үеэр "COP17 хурлын үр дүнд 1.4 тэрбум ам.доллар буюу ₮5 их наядын хөрөнгө оруулалтын боломжийг авч чадсан" гэдгээ онцлов.
Зарим мэдээллийг онцолбол:
- Нийт 20 мянга гаруй зочид төлөөлөгчид Улаанбаатарт, цэнхэр бүсэд чуулсан ба үүнээс 11 мянга гаруй нь 196 улсын зочин төлөөлөгч, 9000 нь дотоодынх байсан.
- Хурлын 12 өдрийн хугацаанд 255 мянган удаагийн нэвтрэлт бүртгэгджээ.
- Ногоон бүсэд өдөрт дунджаар 7000, нийт 85 мянга гаруй удаагийн нэвтрэлт бүртгэгдсэн.
- 756 арга хэмжээ, хэлэлцүүлэг, сайн туршлага солилцох үйл ажиллагаа болсон.
- Хэвлэл мэдээллийн оролцоо хамгийн өндөр байлаа. Тэр дундаа дотоод гадаадын 789 хэвлэл мэдээллийн төлөөлөгч, 116 цагийн шууд эфирийг явуулсан.
- Нийт 12 хоногийн хугацаанд соёлын 800 гаруй уран бүтээлч арга хэмжээнүүдэд оролцсон.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
670597
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс






