Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн захирлаар томилогдсон Н.Булгантамирын орлого жилийн дотор ₮120 сая болж НЭМЭГДЖЭЭ

2026 оны 8 сарын 27

Arslan.mn

УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн зөвлөх байсан Н.Булгантамир Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв УТҮГ-ын захирлаар томилогджээ.

Түүний хувьд  өмнө нь МЗХ-ны Нарийн бичгийн дарга, “Эрдэнэс үйлдвэрлэл, технологийн парк” ХХК-ийн Олон нийттэй харилцах албаны даргаар ажиллаж байжээ.

Тэгвэл Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв УТҮГ-ын захирлаар томилогдсон Н.Булгантамирын 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрээр 2023  онд Шивээ Овоо ХК-д ажиллаж байхдаа жилийн 43 сая төгрөгийн орлоготой гэж байсан бол 2024 онд УИХ-ын даргын зөвлөх болсноор түүний жилийн орлого 120 сая төгрөг болж, 3 ДАХИН нэмэгджээ.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮120 сая
Гэр бүлийн орлого: ₮0 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮395 сая  /Орон сууц-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮66 сая  /Hyundai Porter , Toyota LEXUS RX330 маркийн  тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮20 сая /Хонь-97/
Газар: ₮45 сая /Эзэмших-500м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮35 сая
Хадгаламж: ₮5,2 сая 
Авлага: ₮9,5 сая
Зээл:  ₮13 сая гэж мэдүүлжээ.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

2016 онд Нийслэлийн 52 дугаар дунд сургууль

2022 онд Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургууль, эрх зүйч, магистр

2022 онд АНУ-ын Harvard Kennedy School төрийн бодлого, нийгэм, эдийн засаг, гадаад бодлогын сертификат

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

2020-2022 онд Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш

2023-2024 онд “Шивээ-Овоо” ХК-ийн ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга

2023 онд Монголын Залуучуудын Холбооны Нарийн бичгийн дарга

2023 онд “НҮБ”-ын Нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн

2024 онд “Эрдэнэс үйлдвэрлэл, технологийн парк” ХХК-ийн Олон нийттэй харилцах албаны даргаар ажиллаж байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670408
0 эможи

Зочин
2026-08-30 22:03
Ene ih peedger zaluu da sain shalgaarai
Зочин
2026-08-28 15:08
Солонгосын чэжү арал дээр эрэн сурвалжлагдаж байсан хүмүүсийн цогцос олдож шуугиж байна. Одоогоор 15 цогцсыг олоод байна. Зүүн өмнөд азиудаар тархсан хятдын хүний эрхтний наймааны мафиуд чэжүд бас орж ирээд удсан нь харагдаж байна. Чэжүд ганцаараа зугаалах аюултай шүү. Хүнгүй шахам арал дээр хятдын алуурчид үүрлэчихсэн байж
Зочин
2026-08-28 15:08
Хятдын тамхийг шинжилсэн чинь зүгээр хогнууд нунтаглаад цаасанд боогоод тамхи гэж зардаг. Мэдээж үнэртэн цацдаг. Архи нь ч гэсэн химийн бодисоор хийсэн хортой спирт, хүнсний спирт биш. Хүнсний ногоо жимсэндээ маш их хор хийдэг нь илэрч. Солонгосууд хятдад хийсэн хортой хуурамч дууриамал бараагаа монголд зардаг гэж байна шүү. Солонгос бараанд ч итгэх юм биш
keyboard_arrow_up