АУДИТ: ГЗБГЗЗГ-ын дарга А.Энхманлайн санхүүгийн тайлангаас ₮245 саяын шууд худалдан авалт хийсэн зэрэг ЗӨРЧИЛ илэрчээ

2026 оны 8 сарын 21

Arslan.mn

Үндэсний  аудитын газраас Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийжээ.

Тодруулбал, аудитаар нийт 1,1 тэрбум төгрөгийн 59 зөрчил илэрсэнд, 15.6 сая төгрөгийн зөрчилд 8 төлбөрийн акт тогтоож, 736.5 сая төгрөгийн зөрчилд 22 албан шаардлага хүргүүлж, 400.3 сая төгрөгийн зөрчилд 29 зөвлөмж өгсөн байна.

Тухайлбал, санхүүгийн тайлангийн аудитаар зардлын эдийн засгийн ангилал зөрүүлэн зарцуулсан, цалин, урамшуулал давхардуулан олгосон, төсвийг зориулалт бусаар зарцуулсан зэрэг нийт 1,1 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ.

Мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж, тодотгол хийгээгүй нийт 245 сая төгрөгийн зардалд шууд худалдан авалт хийсэн зэрэг зөрчил илэрчээ.

Тиймээс аудитаас харьяа байгууллагуудын төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд тавих дотоод хяналт хангалтгүй зөрчлийг арилгаж, зөрчлийг бууруулах албан шаардлага хүргүүлжээ.

Тус аудитын тайланд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын харьяа 23 төсвийн байгууллагын санхүүгийн тайланг нэгтгэснээс 21 байгууллагад дүгнэлт гаргаж, 2 байгууллагыг түүвэрт хамруулсан байна. Үүнээс Говь-Алтай аймгийн ГХБХБГ, Дархан-Уул аймгийн ГХБХБГ-ын санхүүгийн тайланд “Хязгаарлалттай” санал дүгнэлт өгчээ.

Ташрамд дурдахад, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргаар  А.Энхманлай ажиллаж байна.

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670308
0 эможи

АУДИТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up