Авлигын асуудлаар шалгагдаж эхэлсэн Дорноговийн Засаг дарга О.Батжаргалын орлого жилийн дотор ₮260 сая болж НЭМЭГДЖЭЭ

Дорноговийн Засаг дарга О.Батжаргалыг "АВЛИГЫН АСУУДЛААР" баривчлагдсан гэх мэдээлэл гараад буй.
Тэгвэл энэ удаа шалгагдаж эхэлсэн Дорноговийн Засаг дарга О.Батжаргалын 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрээр 2024 онд 112 сая төгрөгийн орлоготой гэж байсан бол 2025 онд 260 сая төгрөг болж, 2 дахин нэмэгджээ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮260 сая
Гэр бүлийн орлого: ₮23 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮518 сая /Орон сууц-1/
Тээврийн хэрэгсэл: ₮100 сая / Geely Tugella маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮378 сая /Адуу-213/
Газар: ₮0 сая
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮44 сая
Хадгаламж: ₮10 сая
Авлага: ₮190 сая
Зээл: ₮95 сая гэж мэдүүлжээ.





