“Сураг алдарсан“ Монополын эсрэг газрын дарга Б.Билгүүн ₮1,4 тэрбумын 6 ОРОН СУУЦТАЙ, ₮658 саяын ХАДГАЛАМЖТАЙ

2026 оны 8 сарын 20

Arslan.mn

Монополын эсрэг газар нэрээ өөрчлөхөөс өөр ажил хийхгүй байна гэдэг шүүмжлэлд өртөж удаж буй. Бүр Вэбсайт нь хүртэл ажилладаггүй, юу хийдэг нь тодорхойгүй газар гэхэд болно. Гэхдээ хариуцлага тооцох асуудал яригддаггүй. Тодруулбал, ШӨХТГ нэрээ Монополын эсрэг газар болгож өөрчилөн ажиллаж байгаа билээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Монополын эсрэг газар гэх байгууллага огт ажил хийхгүй байна. Энэ газрыг ажилд нь оруулмаар байна. Хажууд нь байгаа найз, нөхөд нь хэлээрэй" гэж өмнө чуулганы индер дээр сануулж байсан удаатай.

Мартагдах шахсан энэ байгууллагын даргаар Стандартчлал, хэмжил зүйн газрын дарга асан Б.Билгүүн гэх нөхөр ирчихсэн байгаа. Тэрбээр ирсэнээсээ хойш татвар төгөгчдийн мөнгийг зарцуулахаас өөр нүдэнд харагдах ажил ХИЙСЭНГҮЙ.

Тэгвэл "Огт ажил хийдэггүй" гэх шүүмжлэлд өртсөн Монополын эсрэг газрын дарга Б.Билгүүнийн 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна. 

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮45 сая
Гэр бүлийн орлого:  ₮116 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮659 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,4 тэрбум /Орон сууц-6, Авто зогсоол-3 /
Тээврийн хэрэгсэл: ₮50 сая / Nissan, Patrol маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮45 сая /Хонь-130, Адуу-11/
Газар: ₮35 сая /Эзэмших-0.07га-1, Эзэмших-699м2-1, Өмчлөх-531м2-1 нийт 3 газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮120 сая
Хадгаламж: ₮658 сая
Авлага: ₮30 сая
Зээл:  ₮126 сая гэж мэдүүлжээ.

Төрд ямар ч хэрэггүй нэг агентлаг байна. Тэр нь “Монополын эсрэг” гэсэн автортай ч ажил хийдэггүй Монополын эсрэг газар юм. Өмнө нь энэ байгууллагыг АН-ын үед О.Магнай, МАН-ын үед Б.Бат-Эрдэнэ, С.Мөнхчулуун нар удирдаж байхдаа овоо дуугардаг, ийм газар байдаг гэдгийг иргэд мэддэг байсан бол одоо сураг алдарчээ.

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670291
0 эможи

Зочих
2026-08-20 13:02
Төрийн ажлын туршлагатай ЗӨВ хүн Энэ сайт хүн харлуулах л ажил хийх юм
Б.Билгүүн

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up