Иргэдийн эрхэнд халдсан асуудлаар БНХАУ-ын талаас анхааруулга өгч, Монголын тал уучлалт хүсэв

2026 оны 8 сарын 19

Arslan.mn

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв БНХАУ-ын Элчин сайдын яамны хэргийг түр орлогч Цао Ли, худалдааны зөвлөх Лиу Жинзи нартай уулзлаа.

Элчин сайдын яамны хэргийг түр орлогч Цао Ли нь “БНХАУ гэрээний дагуу шатахууныг Монгол Улсад шуурхай нийлүүлэх ажлыг онцгой анхаарч зохион байгуулан ажиллаж байгааг” онцлон хэлэв. Цаашид ч гэрээний дагуу үргэлжлүүлэн шатахуун нийлүүлнэ гэдгээ мэдэгдэв.

Тэрээр мөн “Нутгаа аврагч Чойбалсанчууд” ТББ-ын гэх хүмүүс Сүхбаатар аймагт газрын тосны хайгуул хийж байсан хятад иргэдийн эрхэнд ноцтой халдсан үйлдэл нь Монголд төдийгүй Хятадад маш их яригдсан гэдгийг мэдэгдэж, энэ явдалд БНХАУ-ын зүгээс санаа зовж буйг илэрхийлэв. Цаашлаад хуулийн байгууллагууд тухайн явдалд буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана гэв.

Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв “Хятад иргэдийн, бизнесийн болон хөрөнгө оруулагчийн эрхэнд халдсан явдал гарсанд уучлалт хүсэв. Энэ асуудлаар хуулийн байгууллагуудад хандсан” гэдгийг дуулгав.

Монгол Улс, тэр дундаа Аж үйлдвэр эрдэс баялгийн яам БНХАУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хайгуулын ажлаа идэвхжүүлж, нөөцөө нэмэгдүүлэхийг үргэлж зорилгоо болгож ирсэн гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Хятадын тал Монголын Засгийн газрыг Хятадын аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх, ашиг сонирхол, мөн Хятадын ажилтнуудын хувийн болон эд хөрөнгийн аюулгүй байдлыг хамгаалах бодит арга хэмжээ авч, үүнтэй төстэй үйл явдал дахин гарахаас урьдчилан сэргийлэхийг уриалжээ.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
670285
1 эможи

keyboard_arrow_up