Гуравхан сар ТНБД хийсэн Б.Анарын орлого жилийн дотор ₮216 сая, үл хөдлөх нь ₮1,4 тэрбум болж НЭМЭГДЖЭЭ

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Анарыг чөлөөлж, М.Санжаадоржийг үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.
Н.Учралын зөвлөх байсан Б.Анарын хувьд өнгөрсөн тавдугаар сард тус албан тушаалд очсан бөгөөд ийнхүү 3 сарын хугацаатай ажиллаж чөлөөлөгдөөд буй.
Тэгвэл Гуравхан сар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын суудалд суусан Б.Анарын 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрээр 2024 онд 95 сая төгрөгийн орлоготой гэж байсан бол 2025 онд 216 сая төгрөг болж 2 дахин нэмэгджээ. Мөн 2024 онд 769 сая төгрөгийн үнэлгээтэй 3 орон сууц, Үйлчилгээний зориулалттай барилгатай гэж байсан бол 2025 онд үл хөдлөхийн тоо нь нэмэгдэж, 1,4 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 5 орон сууц, барилгатай гэж мэдүүлжээ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮216 сая
Гэр бүлийн орлого: ₮116 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,4 тэрбум /Орон сууц-5, Хашаа байшин-1,Үйлчилгээний зориулалттай барилга-1, Авто зогсоол-2 /
Тээврийн хэрэгсэл: ₮195 сая / Жийп болон туулах чадвар өндөр Toyota Land Criuser 300 маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮20 сая /Өмчлөх-700м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮80 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮649 сая гэж мэдүүлжээ.
Мөн Эрдэнэс ТТ-н 1072 хувьцаатай, хувь эзэмшдэг аж ахуйн нэгж байхгүй гэж мэдүүлжээ.





